Үл хөдлөх хөрөнгө нь сонгодог утгаар газар буюу газар дээрх тодорхой хилээр хязгаарлагдсан орон зай гэж ойлгож болно. Гэхдээ тухайн орон зай нь өмчлөх, захиран зарцуулах эрхгүйгээр үл хөдлөх хөрөнгө болж чадахгүй юм. Энэ байдлыг хууль эрх зүйн орчноор баталгаажуулж байж өмчлөх эрх хэрэгжих боломжтой. Газрыг нүүлгэн шилжүүлж болохгүйгээс гадна шинээр бий болгож зэрэг физик шинж чанарууд нь онолын хувьд газрыг жинхэнэ үл хөдлөх хөрөнгө гэдгийг батлах үзүүлэлт болдог. Үл хөдлөх хөрөнгө нь материаллаг, суурин, газраас салшгүй байх ёстой. Хэрэв салгавал эдийн засгийн зориулалтаа алддаг ажээ. Энэ чанар нь үл хөдлөх физик шинж чанараар нь “газраас салгаж үл болох гэдэг тодотголтой болгож байгаа юм.