Тулгаа

Admin
Үл хөдлөх хөрөнгө

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ПРАГМАТИК ОЙЛГОЛТ

Үл хөдлөх хөрөнгийн прагматик ойлголт нь академик ойлголтоос илүү өргөн цар хүрээнд тодорхойлогддог. Учир нь академик ойлголтыг нь физик шинж чанар дээр тулгуурлан тайлбарладаг бол прагматик ойлголтыг нь эрх зүй, эдийн засгийн үүднээс хамтатган тайлбарладаг. Физик шинжээрээ үл хөдлөх хөрөнгө болох үзүүлэлтийг хангахгүй ч эдийн засгийн үр дагавар, эрх зүйн зохицуулалтаараа үл хөдлөх хөрөнгө болж болох эд зүйлсийг прагматик ойлголтод оруулж үзнэ.